Монгол улсын Их Хурлын даргын урилгаар БНАСУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид өчигдрөөс эхлэн ирэх 22-ны өдрийг хүртэл Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа. Айлчлалын хүрээнд өнөөдөр 10.10 цагаас БНАСАУ-ын Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бок тэргүүтэй төлөөлөгчид жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхөөр болсон байна.
Мөн Ерөнхийлөгчид бараалхаж, УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийх юм. Харин манай улсын зарим салбарын сайдууд Ардын дээд хурлын дарга Чой Тэ Бокт бараалхах аж. Түүнчлэн төлөөлөгчид МУИС-ийн Мэдээллийн технологийн сургууль, Улсын Төв номын сан зэрэг газартай танилцахаас гадна Дархан-Уул аймагт зочлохоор болжээ.
Манай улс БНАСУ-тай 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоож, 1951 онд Элчин сайдын яамдаа харилцан нээсэн билээ. УИХ дахь Монгол-БНАСАУ-ын парламентын бүлэг 1998 онд байгуулагдсан бөгөөд БНАСАУ-ын Ардын дээд хурал дахь Солонгос, Монголын найрамдлын дарга Ким Ван Сү тэргүүтэй төлөөлөгчид 2007 онд манай улсад айлчилсан байдаг.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )