УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх гэр бүлийн гачигдлын улмаас УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ албан ёсоор татгалзсан билээ. Тэрбээр МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бөгөөд түүний орыг жагсаалтад нэр нь орсон МАН-ын гишүүн залгах юм. Харин энэ жилийн УИХ-ын сонгуулиар өөрийнхөө урдуур таслагдаад байсан хүн бол ТВ-5 телевизийн захирал Д.Сарангэрэл. Өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын гишүүнд нэр дэвшигч Д.Сарангэрэлийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг 11 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгаж, 12 цагт Их Хурлын даргад өргөн барих гэж байна. Ингэж өргөн барьснаар УИХ-ын гишүүн болж байгааг албан ёсоор баталж байгаа хэрэг юм. Тиймээс Д.Сарангэрэл УИХ-ын гишүүний бүрэн эрхээ энэ пүрэв гарагаас эхлэн эдлэхээр болж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )