Өнгөрсөн хугацаанд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд манай улс Болгар, Вьетнам, Казахстан, Киргиз, Куба, ОХУ, Польш, Румын, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Чех, Энэтхэг зэрэг 19 улстай эрх зүйн туслалцааны гэрээ; Монгол иргэд олноор оршин суудаг Казахстан, БНСУ, Хятад, Канад, Энэтхэг зэрэг 4 улстай гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээ; АНУ, Афганистан, Болгар, Вьетнам, Куба, Лаос, ОХУ, Румын, Словак, БНАСАУ, Унгар, БНХАУ, Чех зэрэг 14 улстай консулын конвенц байгуулжээ.
Гадаадад оршин суугаа иргэдийн дунд хоёрдмол харьяалалтай иргэн олноор бий болж, тоо нь нэмэгдсээр байгааг харгалзан Монгол Улсын хууль зөрчигдөх явдлыг зогсоох, гадаад улсад оршин сууж буй иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд тухайн улсын нийгмийн халамжид хамрагдах бололцоо олгох, иргэдэд учирч буй чирэгдлийг багасгах зорилгоор хоёрдмол харьяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх талаар эрх зүйн зохицуулалт хийх чиглэлээр ГХЯ-аас ажиллаж байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )