Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш 10.00 цагт саналаа өгөхөөр болжээ. Ингэхдээ Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд очиж саналаа өгөх юм байна. Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мөн дээрх 10.00 цагт Сүхбаатар дүүргийн VI хорооны байр буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд байрлах хэсэгт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өглөөний 10.00 цагт 45 дугаар сургууль буюу олны нэрлэж заншсанаар Брау хаусын хойд талд байрлах хэсэгт очиж саналаа өгнө. Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш 11.00 цагт Хархорин захын ард буюу 1-р хорооллын арын зам дагуух 34-р байрны хажууд байрладаг 83-р сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )