Төрийн гурван өндөрлөг, хотын удирдлага 10:00-12:00 цагт саналаа өгнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуульд байрлах Сонгуулийн дөрөвдүгээр хэсгийн хороонд саналаа өгнө.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 11.00 цагт Хархорин захын ард буюу 1-р хорооллын арын зам дагуух 34-р байрны хажууд байрлах 83-р сургууль дээр байрлаж буй сонгуулийн хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.

УИХ-ын дарга З.Энхболд маргааш 12 цагаас нийслэлийн 45-р дунд сургууль дээр Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өгнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өглөөний 10.00 цагт  45 дугаар сургуульд  саналаа өгнө.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга мөн дээрх 10.00 цагт Сүхбаатар дүүргийн VI хорооны байр буюу Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урд байрлах хэсэгт тус тус саналаа өгөхөөр боллоо. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top