Сонгууль эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Өнөөдөр орон нутгийн ИТХ болон УИХ-ын нөхөн сонгуулийн санал хураалт 07:00-22:00 цагийн хооронд болно. Тэгвэл сонгуулийн санал хураалт цагтаа эхэлж, урьдчилсан санал хураалт амжилттай явагдсан эсэхийг тодруулахаар УИХ-ын нөхөн сонгуулийн 22-р тойргийн 10-р хэсгийн хороо, БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 10-р хэсгийн хороонд очлоо.  Тус хэсгийн хороонд өглөөний 07:05 цагт очиход нээлтээ хийж дууссан байв.  Улмаар  хэсгийн хорооны дарга Ц.Хүдэръяагаас цөөн зүйл тодрууллаа.

-  Энэ хэсгийн хороонд хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-  Манай хэсгийн хороо таван гишүүнтэй. Намуудын ажиглагчаар арван хүн ажиллаж байгаа.

- Энэ хэсгийн хороонд хэчнээн хүн санал өгөх вэ?

- 2867.

- Яг энэ хэсгийн хороонд явуулын хайрцгаар хичнээн санал хүний санал авсан бэ?

- Явуулын хайрцгаар Баянзүрх дүүргийн 4-р хорооны  найман хүнээс санал авсан. Одоо тэдгээр саналыг уншуулах гэж байна.

- Одоогоор хэсгийн хороонд асуудал гарсан уу?

-  Одоогоор цөөн хүн санал өгсөн болохоор  асуудал гараагүй.

Сонгуулийн санал хураах байранд  өндөр настан, ахмад дайчид хүрэлцэн ирж иргэний үүргээ биелүүлэн, сонгох сонгогдох эрхээ эдэлж байлаа.  Тиймээс  залуучуудыг  саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.  

Өнөөдөр бүх нийтийн амралтын өдөр бөгөөд томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй. Харин нийтийн тээвэр цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана. Мөн с­онгуультай холбоотойгоор өнөөдөр автомашины улсын дугаар харгалзахгүй.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top