Өнөөдөр Монгол улсын иргэн үндсэн хуульд заасны дагуу сонгох сонгогдох эрхээ эдлэх орон нутгийн сонгуулийн өдөр. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 10:00 цагт Монгол-Оросын хамтарсан 3-р дунд сургуулийн байранд байрлах 23-р тойргийн дөрөвдүгээр хэсэг дээр саналаа өглөө. Саналаа өгснийхөө дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Өнөөдрийн хамгийн чухал ажил бол саналаа өгөх. Иргэд саналаа өгөөгүй бол амрах эрхгүй. Сонгуулийн байгууллагууд цаг агаар хүндрэлтэй байгаа хөдөө орон нутгийн иргэддээ туслаарай. Төрийн байгууллагууд болон иргэд бүгд хариуцлагатай байх ёстой. Та бүхэнд амжилт хүсье " гэлээ. Ерөнхийлөгч төд удалгүй твиттертээ "Саналаа өгчихлөө. Өнөөдрийн гол ажлаа хийчихлээ. Цаасаа нухаж, мэдээ vзсэн шиг сууя даа" гэж бичсэн байлаа.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )