Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 10.00 цагт Сүхбаатар дүүргийн зургадугаар хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 2453 сонгогч саналаа өгөх ёстойгоос 10.00 цагийн байдлаар 200 гаруй иргэн саналаа өгсөн байв.
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлчүүддээ хандаж сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа. Ингэхдээ энэ удаагийн орон нутгийн сонгуульд залуучуудын оролцоо чухал болохыг онцгойлон сануулав.
Өмнөх УИХ-ын сонгуульд Ардчилсан нам нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулсан. Энэ нь ардчиллыг залуус голдуу дэмждэгийг харуулж буй хэрэг. Хотын дарга орон нутгийн сонгуульд идэр болон ахмадуудыг бус зөвхөн залуусыг идэвх санаачилгатай оролцохыг уриалсан нь хэт нэг талыг барьсан харагдлаа. Сая гаруй хүн амтай нийслэл хот дан залуучуудаас бүрддэггүй дээ, хотын даргаа.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )