Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр 11.00 цагт Сонгино хайрхан дүүргийн ИТХ-ын сонгуулийн 44 дүгээр хэсгийн хороонд очиж саналаа өглөө. Тус хэсгийн хороонд сонгуулийн насны 1638 иргэн бүртгэгдсэнээс 11 цагийн байдлаар 150 гаруй иргэн саналаа өгсөн байлаа. Сонгуульд 40-өөс дээш насныхан идэвхитэй оролцож байгааг хэсгийн хорооныхон онцоллоо.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Өнөөдөр орон нутгийн сонгуульд саналаа өгөх онцгой өдөр. Шинэчлэл өөрчлөлтийг орон даяар хийхэд орон нутгийн сонгууль чухал үүрэгтэй. Тиймээс иргэд маань сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээн уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )