Сонгуулийн ирц 15,7 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Дөнгөж сая СЕХ-ноос орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирцийг  танилцууллаа. Энэ удаагийн сонгуульд 1,862,500 орчим хүн сонгуульд санал өгөх эрхтэй бөгөөд 11:00 цагийн байдлаар 290,672 хүн саналаа өгөөд байна. Үүнийг хувьд шилжүүлбэл 15,7 хувийн ирц юм.  

Амйгуудийн ирцийг хувиар танилцуулбал

Архангай-19,7,
Баян-Өлгий-14,1,
Баянхонгор-20,2,
Булган-17,34,
Говь-Алтай аймгийн нэг хэсгийн мэдээлэл ирээгүй,
Дорноговь-16,3,
Дорнод-13,39,
Завхан-24,6,
Өвөрхангай-19,6,
Өмнөговь-24,46,
Сүхбаатар-25,81,
Сэлэнгэ-17,59,
Төв аймаг-18,84,
Увс–12,48,
Ховд-17,66,
Хөвсгөл-17,1,
Хэнтий-23,
Дархан-Уул-16,12,
Орхон-15,3,
Говьсүмбэр- 21,3 хувийн ирцтэй байна.

Өөрөөр хэлбэл орон нутагт 188,855 иргэн санал өгсөн бөгөөд орон нутгийн ирц 18,37 хувьтай байна.  

Харин нийслэлийн есөн дүүрэгт 101,817 хүн санал өгөөд байгаа бөгөөд ирц 12,37 хувьтай байна. Дүүргүүдийн ирцийг тодруулбал:

Хан-Уул- 8,4,
Багануур-21,7,  
Багахангай- 26,8,
Баянзүрх–13,2,
Налайх- 17,9,  
Сүхбаатар-13,8,  
Чингэлтэй- 12,7,
Баянгол-14,1,  
Сонгинохайрхан-9,4 хувьтай байна.

Сонгуульд залуусын идэвх муу байгааг СЕХ-ноос мэдээллээ. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн ирц 2008 оныхоос илүү байгаа ажээ.

А.Баярмаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top