ГХЯ-ны шуурхай утас 2222 ашиглалтанд орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Шинэчлэлийн Засгийн газар иргэдийнхээ санал бодлыг сонсох үүднээс 1111 тусгай дугаарын утас ажиллуулж байгаа билээ.

Уг санаачлагын хүрээнд Гадаад харилцааны яам нь Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээг авч байх зорилго бүхий 24 цагийн ажиллагаатай 62262222 дугаарын шуурхай утсыг 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс ажиллуулж эхлэлээ. 

ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэс 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top