УИХ-ын дарга саналаа өглөө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболд  харьяалагдах дүүрэгтээ буюу Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр  хороо, сонгуулийн зургаадугаар хэсэг байрлах нийслэлийн 45 дугаар дунд сургууль дээр 12 цагт ирж саналаа өглөө.  Тэрбээр энэ үеэр орон нутгийн сонгуульд зургаа дахь удаагаа оролцож санал өгч байна гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдсэн.

Түүний саналаа өгсөн хэсгийн хороонд 2451 иргэн саналаа өгөх ёстой ч 11 цагийн байдлаар 231 хүн саналаа өгчээ. Санал өгсөн иргэдийн 121 нь 50 болон түүнээс дээш насныхан байгаа гэнэ. Харин өглөөнөөс хойш тус хэсгийн хороонд 12 залуу л саналаа өгсөн аж. Тиймээс УИХ-ын дарга нийт сонгогчдод хандан уриалга гаргалаа. Тэрбээр: “Та биднийг төлөөлөх нэгнийг сонгож байгаа гэдэг утгаараа чухал сонгууль. Тиймээс УИХ-ын сонгуульд ач холбогдол өгсөн шигээ энэ сонгуульд ч гэсэн хариуцлагатай хандах хэрэгтэй” гэдгийг онцлов.

Тус хэсэгт одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top