Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Цэргийн госпитальтай нэгтгэж, хотын төвд шинээр барьж байгаа байрыг нь ХЗЯ болон УЕПГ-ын оффис болгох шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн эмч, албан хаагчид “Ард түмэнд эмнэлэг хэрэгтэй, Нийслэлийг нэгдсэн эмнэлэгтэй болгоё” хөдөлгөөнийхөнтэй хамтран Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, ХЗЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмар нарыг шүүхэд өгнө гэдгээ мэдэгдэж байсан.

Тэд Хууль зүйн сайд холбогдох хуулиудыг зөрчин ийм шийдвэр гаргасан гэсэн бол Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Н.Мягмарыг олон нийтэд ташаа мэдээлэл тараасан гэдэг үндэслэлээр Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргажээ. Гэвч тус дүүргийн шүүхээс гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top