Ази Европын бүс нутгийн хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад өнөөдөр Монгол улс 57 дахь оролцогч орноор нэгдэн орж, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс боллоо. 2012 оны арваннэгдүгээр сарын 8-20-нд хуралдсан тус байгууллагын байнгын зөвлөлийн хурлаар гишүүн орнууд санал нэгтэйгээр Монгол Улсыг тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болгосон байна. Маргааш Вена хотод хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдаанаар Монгол Улс 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болох ажээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )