Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдэд орон нутгийн сонгуулийн санал хураалтын явц ямар байгаа талаарх мэдээллийг өглөө.
Сонгогчдын ирцийн мэдээг өнөөдрийн 16.00 цагийн байдлаар гаргажээ. Улсын хэмжээнд нийт 1 сая 851103 сонгогч бүртгэгдсэнээс дээрх цагт нийт сонгогчдын 39,22 хувь нь саналаа өгсөн болохыг харуулж байгаа юм. Санал өгсөн иргэдийг аймаг болон дүүргээр нь харьцуулан үзүүлбэл:
Архангай аймагт 53219 сонгогч бүртгэлтэйгээс 59,9 хувь
Говь-Алтай аймагт 35192 сонгогч бүртгэлтэйгээс 48,9 хувь
Дорноговь аймагт 39296 сонгогч бүртгэлтэйгээс 44 хувь
Дорнод аймагт 49256 сонгогч бүртгэлтэйгээс 44 хувь
Завхан аймагт 44567 сонгогч бүртгэлтэйгээс 51 хувь
Өвөрхангай аймагт 72076 сонгогч бүртгэлтэйгээс 45 хувь
Өмнөговь аймагт 37300 сонгогч бүртгэлтэйгээс 49.6 хувь
Сүхбаатар аймагт 36298 сонгогч бүртгэлтэйгээс 56 хувь
Сэлэнгэ аймагт 69729 сонгогч бүртгэлтэйгээс 44 хувь
Төв аймагт 59386 сонгогч бүртгэлтэйгээс 46 хувь
Увс аймагт 47167 сонгогч бүртгэлтэйгээс 46 хувь
Ховд аймагт 48483 сонгогч бүртгэлтэйгээс 46 хувь
Хөвсгөл аймагт 80695 сонгогч бүртгэлтэйгээс 38 хувь
Хэнтий аймагт 45608 сонгогч бүртгэлтэйгээс 48 хувь
Дархан-Уул аймагт 64575 сонгогч бүртгэлтэйгээс 37 хувь
Орхон аймагт 66560 сонгогч бүртгэлтэйгээс 36 хувь
Говьсүмбэр аймагт 9453 сонгогч бүртгэлтэйгээс 35 хувь нь саналаа өгчээ.
Энэ нь орон нутгийн нийт сонгогчдын 45,2 хувь нь саналаа өгсөн гэсэн үг юм байна.
Дүүргүүд:
Хан-Уул дүүрэгт 84258 сонгогч бүртгэлтэйгээс 33 хувь
Багануур дүүрэгт 18634 сонгогч бүртгэлтэйгээс 40 хувь
Багахангай дүүрэгт 2492 сонгогч бүртгэлтэйгээс 50 хувь
Баянзүрх дүүрэгт 190076 сонгогч бүртгэлтэйгээс 31 хувь
Налайх дүүрэгт 21643 сонгогч бүртгэлтэйгээс 39 хувь
Сүхбаатар дүүрэгт 90373 сонгогч бүртгэлтэйгээс 32 хувь
Чингэлтэй дүүрэгт 106852 сонгогч бүртгэлтэйгээс 30 хувь
Баянгол дүүрэгт 125700 сонгогч бүртгэлтэйгээс 31 хувь
Сонгинохайрхан дүүрэгт 182971 сонгогч бүртгэлтэйгээс 29.4 хувь
Улаанбаатар хотын хэмжээнд 823005 сонгогч бүртгэлтэйгээс 39 хувь нь саналаа өгөөд байна.
Энэ удаагийн сонгуулийг гадаад дотоодын 6600 иргэн хянаж байгаа юм. Харин явуулын хайрцгаар санал өгөх хүсэлтээ 24903 хүн өгснөөс өчигдөр 23399 хүний саналыг авсан байна. Энэ нь 93.9 хувийн ирц юм. Харин үлдсэн санал өгөөгүй иргэд нь хүндэтгэх шалтгаантай байсан ажээ
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )