Орон нутгийн сонгуулийн санал авах хугацаа дуусахад дөрөв хүрэхгүй цаг үлдлээ. СЕХ-ны 17 цагийн мэдээлснээр улсын хэмжээнд дундаж ирц 39,22 хувьтай байв. Цас ихтэй холын аймгуудад ирц 50 хувьдаа хүрчихээд байхад нийслэл хотын ирц тун тааруу байна. Сонгогчдын ирц тухайн тойрог, хэсэгтээ 50+1 хувьд хүрч байж сонгууль хүчин төгөлдөр болох ёстой.
Нэгэнт ажлын өдрийг амралтын болгон, нийтийн тээврийг ажлын өдрийн хувиараар ажиллуулж байгаа тул Монгол улсын иргэн та үлдсэн хугацаанд амжиж саналаа өгөөрэй.
Эс тэгвэл дахин сонгууль хийхэд хүрч та бидний татварын мөнгөөр сонгууль явуулж байгаа төсвийн 5,4 тэрбум төгрөг хий үрэгдэх нь байна шүү. Нийслэлийн зарим хэсгийн хороодыг байршлыг өөрчилсөн байгаа.
Энд дарж өөрчлөгдсөн хэсгийн хороодын байршлыг үзнэ үү.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )