Улаанбаатар хотын захирагч буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл уриалга гаргалаа.
“Сонгуулийн ерөнхий хорооны 17.00 цагийн мэдээллээр Налайх дүүрэгт саналаа өгсөн сонгогчдын ирц 39.53, Баянзүрх дүүрэгт 31.38, Сүхбаатар дүүрэгт 32.87, Баянгол дүүрэгт 31.66, Сонгинохайрхан дүүрэгт 29.41 хувьтай байна. Нийслэлийн захын дүүргүүд Багахангай, Багануур, Налайх дүүргүүдэд оролцоо өндөр. Харин төвийн дүүргүүдэд 31 хувийн оролцоотой буюу тун бага байгаа нь сэтгэл зовоож байна. Хэрвээ сонгуулийн ирц хүрэхгүй бол цаашдаа дүүрэг хороодод удирдлагын асуудал ямар байх вэ гэдэг зүйл тодорхойгүй байдалд хүрэх аюултай. Тиймээс төвийн дүүргийнхнийг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Орон нутгийн сонгууль нь маш чухал асуудлыг шийдэх учиртай.Та бүхнийг сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэж уриалж байна. Саналаа өгсөн нийт сонгогчиддоо талархал илэрхийлье” гэлээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )