Мөнгө тараана гэсэн явган ярианд авталгүй сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирц 16 цагийн байдлаар 39,22 хувийн ирцтэй байгаа билээ. Тэгвэл энэ мэдээлэлтэй хамт Чингэлтэй дүүргийн 14-р хороонд 20.00-22.00 цагийн хооронд мөнгө тарааж магадгүй гэсэн яриа гарсан байна. Үүнд итгэсэн сонгогчид  20.00 цаг хүртэл саналаа өгөхгүй хүлээж байя хэмээн харзнасан байдалтай байгаа ажээ. Мөн тус дүүргийн 16-р хорооны  саналаа өгсөн иргэдийн  сонгуульд оролцсон тасалбарыг авсан байна.  Ингэж хураахдаа аль намд өгсөн бэ? хэмээн асууж  МАН-д санал өгсөн хүмүүсийн талоныг авч тун удахгүй мөнгө тараана гэсэн боловч “мурьсан” аж.

Энэ мэтээр иргэдийн дунд цөөнгүй явган яриа гарч байна.  Тиймээс ийм хууль бус үйлдэлд авталгүй, сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top