Сонгуулийн ирц 20:00 цагийн байдлаар 52,9 хувьтай байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 21

 

Монголчууд өнөөдөр 07:00-22:00 цагт 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумыг тэргүүлэх  иргэдийн төлөөллийг сонгож байна. Сонгуулийн явцын талаар 13:00, 17:00, 21:00 цагуудаас Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл өглөө.

20:00 цагийн байдлаар орон нутгийн сонгуулийн ирц  58,71 хувьтай байгаа бол  ниийслэлд 45,63 хувьтай байна.  Харин улсын хэмжээнд нийт 1 сая 851103 сонгогч бүртгэгдсэнээс дээрх цагт сонгуулийн ирц 52,9 хувийн ирцтэй байна.




Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар 2100 санал авах байр, 2370 сонгуулийн хороо, 2500 санал тоолох машин, 2900 санал тоолох машины дагалдах хэрэгслийг ашиглаж байгаа юм байна. Харин 23,000 орчим төрийн албан хаагч Орон нутгийн сонгуулийг удирдан зохион байгуулж байгаа гэнэ. Тодруулбал 2500 цагдаа, 2560 мэдээллийн технологийн ажилтан, иргэний бүртгэлийн ажилтан 2305, сонгуулийн хэсгийн хорооны 16590 ажилтан ажиллаж байгаа юм байна.  1,862,500 орчим хүн сонгуульд санал өгөх бөгөөд тэдгээрийг эрхийг нь үүрэгжүүлээгүй байна.  Сонгуульд  19,000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа.

Энэ удаагийн сонгуулийг гадаад дотоодын  6600 иргэн ажиглагчаар оролцож байгаа юм. Харин явуулын хайрцагаар  санал өгөх хүсэлтээ 24903 хүн өгснөөс өчигдөр  23399 хүний саналыг авсан байна.  Энэ нь 93.9 хувийн ирц юм. Харин үлдсэн санал өгөөгүй иргэд нь хүндэтгэх шалтгаантай байсан ажээ.

 Одоогоор санал тоолох машинтай холбоотой санал гомдол гараагүй байгаа юм.  

Сонгуулийн урьдчилсан дүнг өнөө шөнөдөө багтаан  гаргах бол албан ёсны дүнг тав хоногт багтаан гаргах ажээ.


А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top