Монгол улсын орон нутгийн ИТХ-ын болон УИХ-ын нөхөн сонгууль өнөө өглөө 07 цагаас орон даяар зэрэг эхэлж 22 цагт албан ёсоор дууслаа. Энэ удаагийн сонгууль анх удаа өвөл явагдаж байгаагаараа онцлог. Иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байсан зүйл бол сонгуулийн ирц байсан. Улсын хэмжээнд 1,851,103 сонгогч бүртгэгдсэнээс СЕХ-ны 21 цагийн мэдээллээр сонгуулийн ирц 52,9 хувьтай байв. Үүнээс орон нутагт 58,71 хувь, нийслэлд 45,63 хувьтай байлаа. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтцийг сонгох энэ удаагийн сонгуулийн урьдчилсан дүн өнөө шөнө гарах бол албан ёсны дүн тав хоногийн дотор багтаж гарах юм. СЕХ сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг эцсийн байдлаар 23 цагт танилцуулна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )