С.Одонтуяа гишүүн гараа өвдтөл алга ташжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22


 СЕХ орон нутгийн сонгуулийн ирцийн мэдээг эцсийн байдлаар 23 цагт мэдээлнэ гэсэн ч өнөөг хүртэл хийгээгүй байна. СЕХ-ны мэдээллийн дараа АН болон МАН, МАХН-ын удирдлагууд мэдээллээ хийх бололтой. Нийслэлийн зарим дүүрэгт Ардчилсан нам илт давуу ялалт байгуулж байгаа гэнэ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа твиттер хуудасдаа "Баянгол дүүрэгт одоогоор АН саналын тоогоор 2-3 дахин нугалж, ялжээ. Алга ташсаар байгаад гар өвдчихлөө гэсэн бол Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг "Дийлэнх аймаг, дүүрэгт иргэд шинэчлэлийг дэмжжээ. Ерөнхийдөө АН хавтгай ялж байна. Баярлалаа. Улам эрч хүчтэй ажиллах болно" гэсэн байна.

Г.Энхтуяа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top