Монгол улс 57 дахь гишүүн улс болсныг мэдэгдэж төрийн далбааг зална

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

Өчигдөр Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад (ЕАБХАБ) 57 дахь оролцогч орноор нэгдэн, тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс боллоо.
ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл энэ сарын 8-20-ны өдрүүдэд хуралдсан бөгөөд Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулсны дүнд гишүүн орнууд санал нэгтэйгээр манай улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж байгаа юм. Ийнхүү өнөөдөр Вена хотноо хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэж, тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болох юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top