Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тойргийн хороо нь 23 мандатын эзнийг мажоритараар, 12 мандатын эзнийг листээр сонгох юм байна. Энэ талаар тус тойргийн хорооноос тодруулахад листний 12 мандатын зургааг нь АН, МАХН-2, МАН-4 мандат авчээ.
Харин тойрогт мажоритараар АН-ын 16, МАН-ын 4 нэр дэвшигч мандатын эзэн болжээ. Харин үлдсэн гурван мандатын эзэн одоогоор маргаан дагуулж байгаа гэнэ. Учир нь тус хэсгийн хороонд МАН-аас нэр дэвшигчид Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )