АН-аас мэдээлэл хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 22

 

Өчигдөр болсон орон нутгийн сонгуультай холбоотойгоор АН-ын удирдлагууд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг: “Сонгуулийн дүн эцсийн байдлаар гараагүй байна. Гэхдээ баттайгаар хэд хэдэн зүйлийг хэлэх боломж бүрдлээ. АН орон нутгийн сонгуульд хавтгай ялалт байгуулсан. 2008 онд АН дөрвөн аймаг, Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан. Харин энэ удаагийн сонгуульд АН бүх аймгийн 2\3-т нь ялалт байгуулсан. Харин нийслэлд Багахангайгаас бусад дүүрэгт ялалт байгуулсан.  

Ирц хүрээгүй гэж байгаа газруудад санал тоолоход АН ялалт байгуулсан байна. Өөрөөр хэлбэл намынхаа түүхэнд анх удаа  олуулаа биш олонхоороо яллаа. Сонгуульд идэвхтэй оролцож, итгэл зүтгэл гаргасан сонгогчдодоо талархал илэрхийлье. Бид эрч хүчтэй, шаргуу ажиллах цаг ирж байна. Ард түмэн итгэл хүлээлгэж байгаа болохоор бид хариуцлагатай ажиллаж шинэчлэлийг хийх болно” гэв. Тэд сэтгүүлчдийн асуултанд хариулахыг хүссэнгүй, мэдээлэл хийгээд бүгдээрээ гарч явав.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top