Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэд хэдэн тэтгэмжийн хэмжээ болон бусад тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Нийгмийн халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээг 2008 оноос хойш өөрчлөөгүй бөгөөд инфляцийн түвшин болон амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан 0.5-2 дахин нэмж, шинэчилсэн байна. Ингэснээр нийгмийн халамжид зарцуулагдаж ирсэн 11.4 тэрбум 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 24 тэрбум гаруй төгрөг болов.
Байнгын асаргаа шаардлагатай 23300 иргэн байдаг. Эдгээр иргэд улиралд нэг удаа 30 мянган төгрөг авдаг байсан бол ирэх оноос 60 мянган төгрөг авна. 16 хүртэл байнгын асаргаа шаардлагатай 8400 хүүхэд бий. Сар бүр мөн л 30 мянган төгрөг олгодог байсныг 60 мянган төгрөг, 3 ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаад олгох 60 мянган төгрөгийг 120 мянган төгрөг, гэнэтийн аюул ослын улмаас орон гэргүй болсон өрх, 18 нас хүрээгүй хүүхдэд нэг удаа 50 мянган төгрөг олгодгийг 120 мянган төгрөг, хоёр болон гурван ихэр хүүхдэд нэг удаад 120, 180 мянган төгрөг олгодийг 1 болон 3 сая төгрөг болгон нэмэгдүүллээ. Мөн Төрийн шагналт, төрийн соёрхолт, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сард нэг удаа 100 мянган төгрөг олгодог байсныг 150 мянган төгрөг, хараагүй иргэний холбооны зардалд сард нэг удаа 10 мянган төгрөг олгодгийг 20 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй Хүүхдийн унааны зардалд жилд нэг удаа 90 мянган төгрөг олгодог байсныг 200 мянган төгрөг болгон тус тус нэмэгдүүллээ.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )