Цагдаагийн байгууллагад орон нутгийн сонгуультай холбоотой 366 санал, гомдол иргэд, байгууллагаас ирсний ихэнх нь орон нутгийн цагдаагийн хэлтэст ирсэн аж.
Эдгээрээс гүтгэгдсэн, иргэн сонгуулийн эрхээ эдлэхэд сонгуулийн хорооны ажилд санаатайгаар саад хийсэн гэх гэмт хэргийн шинжтэй хоёр мэдээлэлд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Харин 73 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шүүхэд шилжүүлжээ. Сонгууль болсон өдөр Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 40 гаруй мэдээлэл ирснийг харьяа дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгасан аж. Мөн улсын хэмжээнд цагдаагийн байгууллага 364 захиргааны зөрчлийг бүртгэн шалгаж шийдвэрлэжээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )