Өвөрхангайн маргааныг эцэслэн шийджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 26

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгуулийн үеэр хууль зөрчсөн нь  баримтаар нотлогдож байна гэдэг эцсийн шийдвэрийг Өвөрхангай аймгийн Сум дундын шүүх гаргажээ.  Энэ нь Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөн талаархи маргааныг дахин шүүхээр хэлэлцэхгүй, эцэслэсэн гэсэн үг юм. Шүүхийн шийдвэр эцсийнх бөгөөд хариуцагч тал дахиад аль нэг шүүхэд гомдол гаргах нь хууль эрх зүйн хувьд боломжгүй юм байна.

Үүнээс гадна нэр дэвшигч С.Чинзориг Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчлөө хэмээн Үндсэн хуулийн Цэцэд хандсан. С.Чинзоригийн асуудлыг Цэц нягталж хэлэлцээд нэхэмжлэгчийн гомдлыг “үндэслэлгүй” гэж үзсэн байна.
Ийнхүү удтал маргаан дэгдээсэн Өвөрхангайн сонгуулийн асуудал дуусгавар боллоо. Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нар бусад гишүүдийн хамт тангараг өргөж УИХ тун удахгүй элэг бүтэн болох нь ээ.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top