Саяхан УИХ-ын гишүүд МҮОНРТ-ээр орон даяар шууд мэтгэлцсэн билээ. Мэтгэлцээний “дуулиан” одоо болтол намжаагүй байна. Тэгвэл мэтгэлцээний талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Мэтгэлцээнийг 100 хувь ойлгосон үзэгч цөөн байсан болохоор хувийн үзэмжээрээ С.Ганбаатарыг бэлтгэлгүй орлоо хэмээн ярих нэгэн байсан. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн: "Мэтгэлцээний дараа би та бүхэнд мэдээлэл хийнэ гэснээрээ мэдээлэл хийж байна. Би өөрийнхөө зорилгыг биелүүлсэн" гэдгээ энэ үеэр онцолж байлаа.
- Та яагаад бэлтгэлгүй орсон юм бэ? Бас яагаад чимээгүй байгаад байв аа?
- Би тэр хүнийг яриулсан юмаа. Тэрнээс би тэр хүнтэй зэрэгцээд хашгираад байж болно. Нэг хүнийг зугаацуулах чадал тэнхээ байна. Бас ёс зүй, мораль гэж юм байна шүү дээ. Гэрээнд өөрчлөлт оруулах хүртлээ би тэмцэх болно.
- УИХ-ын гишүүд нэгдээд гэрээнд өөрчлөлт оруулах боломж байхад яагаад үүнийг үгүйсгээд байна вэ?
- Гэрээний заалтаар бол гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Харин ард түмэн нэгдэж, нэгдсэн ойлголттой байвал болно. Үүний жишээ цөөнгүй улсад бий.
Бид тун удахгүй УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодруулга авснаа хүргэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )