2012 оны УИХ-ын сонгуулийн ирц БЗД-т хүрээгүй билээ. Тиймээс энэ сарын 21-д орон нутгийн сонгуультай хамтатган нөхөн сонгуулийг явуулсан юм. Тэгвэл БЗД-ийн нөхөн сонгуульд ирц хүрээгүй ч нэр дэвшигчдийн аль нэг нь УИХ-ын гишүүн болох учиртай юм. Өөрөөр хэлбэл Д.Батзориг, Д.Арвин нарын нэг нь УИХ-ын гишүүн тангаргаа энэ пүрэв гарагт өргөнө. Тэгвэл яг одоо СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын даргад нөхөн сонгуульд өрсөлдөж ялсан хүний нэрийг өргөн барьж байна. Тодруулбал Д.Арвиныг нөхөн сонгуульд ялсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )