Гадаад харилцааны яам Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ-ууд, гадаад, дотоодын байгууллага, иргэдийн санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хариу өгөх, ГХЯ-ны системийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай арга хэмжээ авч байх зорилго бүхий 24 цагийн ажиллагаатай 6226-2222 дугаарын шуурхай утсыг ажиллуулж эхлээд удаагүй байгаа билээ.
Дотоод, гадаадын иргэд, байгууллагыг ГХЯ-ны удирдлагатай шууд холбогдох боломж олгох зорилгоор Улаанбаатарын цагаар 2012 оны 11 дүгээр сарын 28-ны 08.00 - 09.30 цагийн хооронд дээрх дугаарын шуурхай утсаар Гадаад харилцааны сайд Л.Болдтой шууд холбогдож, өөрийн санал хүсэлт тавих боломжтойг үүгээр мэдээлж байна. Мөн ГХЯ-ны Фэйсбүүк, Твиттерээр Та бүхний мэдээ, мэдээллийг хүлээн авах тул уг арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )