Төрийн ордонд “Монгол үндэстэн” бэлэг дурсгалын дэлгүүр нээлтээ хийлээ.Төрийн ордныг өнгөрөгч найман сард иргэдэд нээлттэй болгосноос хойш өнөөдрийг хүртэл гадаад, дотоодын 90 гаруй мянган хүн эзэн Чингис хааны хөшөө, Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн түүхийн музейд зочлон монгол төрийн түүх, хэл соёлын нандин уламжлалтай танилцаад байгаа юм. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолборт “Монгол үндэстэн” бэлэг, дурсгалын дэлгүүр ажиллаж эхэллээ. Ийнхүү төрөө дээдэлдэг манай ард түмэн Төрийн түүхийн музейгээр зочлоод гарахдаа үндэсний өв соёлынхоо илэрхийлэл болгон нандигнан хадгалах бэлэг дурсгалын зүйл худалдан авах боломжтой болов.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )