Дэд дарга Б.Цолмон бүлэг этгээдэд зодуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

 Энэ сарын 18-нд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмон бүлэг этгээдүүдэд зодуулжээ.Тэрбээр Хууль зүйн яамны сайд Х.Тэмүүжинтэй хамт Хонконг руу зөвлөгөөнд явахаар "Чингэс хаан" нисэх буудал руу жолоочийн хамт өглөө 6 цагийн үед Багшийн дээдийн орчим явж байтал хар саарал өнгийн "Ланд круйзер-100" маркийн машин  зам хөндөлсөн гарч ирсэн аж. Б.Цолмонгийн жолооч замаа чөлөөлүүлэх гэж хэд хэдэн удаа дуут дохио өгсөн байна. Хэсэг хугацааны дараа  "Зам чөлөөл" гэсэн шаардлага тавьсан жолоочийн өөдөөс машинаас бууж ирсэн  залуу "Солиор" гээд дайрчээ. Энэ үед  Б.Цолмон дарга арын суудалд сууж явсан бөгөөд арын хаалга онгойлгон “Чи муу хэн бэ. Аятайхан байгаарай" гээд хоёр дараалаад шанаа руу нь  цохисон төдийгүй  цагдаа руу залгах гэтэл гар утас руу цохиод унагасан аж. Энэ талаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтан "Тэр гурван залуу шөнөжин архидаад өглөө эрт дахин архи уухаар эрж яваад зам дээр Б.Цолмонгийн машинтай тааралдсан байдаг. Хэн хэн нь нарийнхан замд зай тавьж өгөхийг хүсээгүйгээс дээрх маргаан үүссэн байдаг юм. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Цолмонгийн ажил албатай огт хамаагүй. Нэг нэгэндээ хүндэтгэлгүй ханддаг одоогийн залуусын нийтлэг маргаан гэсэн бол хохирогчийн тал “Намайг цохисон нь ажил албатай минь холбоогүй байгаасай гэж бодож байна. Шинэ удирдлага томилогдсоноос хойш 200 гаруй бичиг баримтын зөрчилтэй гадаадын иргэдийг албадан гаргасан. Нэлээд олон аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авчихаад байгаа” гэв. Б.Цолмон нь УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн туслахаар ажиллаж байсан. Өдгөө Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх гаэрын дэд тэргүүнээр ажиллаж байгаа юм.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top