Энэ сарын 21-д орон нутгийн сонгууль болсон билээ. Энэ сонгуулиар ирц бүрдээгүй хэсгийн хороодод дахин сонгууль явуулахаар боллоо. Тэгвэл нөхөн сонгуулийг энэ сарын 30-д 210 хэсгийн хороонд явуулах ажээ. Тодруулбал нийслэлийн таван дүүрэг болон цөөн аймгийн хэсгийн хороонд ирц бүрдээгүй юм байна.
Харин нөхөн сонгуулийн ирц бүрдэхгүй бол хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг ялагчаар тооцох юм.
Дашрамд дурьдахад орон нутгийн сонгуулийн тухай хуулийн дагуу тойргийн хороо нь санал хураалтын дүнг тав хоногийн дотор дүүрэг, аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлэх ёстой. Энэ хугацаа нь арванэгдүгээр сарын 26 буюу өчигдрөөр дуусгавар болж байгаа. Тэгэхээр сонгуулийн ерөнхий хороо ойрын хугацаанд орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийх юм.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )