УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг Сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзэж АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх болсон. Тэгвэл яг одоо энэ асуудлаар МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна. Энэ талаар МАН-аас нэр дэвшигч С.Чинзоригоос тодруулга авлаа.
- Шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх гэж байна. Тэгэхээр та ямар арга хэмжээ авахаар төлөвлөөд байна вэ?
- Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн СЕХ-ноос Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлнэ гэж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг өнөөдөр Үндсэн хуулийн цэц тогтоосон. Анхан шатны шүүхээс давж заалдах боломжгүй болгосон. Уг нь сонгуулийн ийм маргаантай асуудлыг иргэний бус захиргааны хэргийн шүүхээр шийддэг. Тэгэхээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус. Тэгэхээр энэ шударга бус үйлдэлтэй тэмцэнэ.
- Үүний нэг нь өлсгөлөн зарлах уу?
- Г.Батхүү, Д.Зоригт нар асуудлыг хүчээр шийдвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлах болно. Тэд ичихгүй бол би ичихгүй.
- МАН-ын зүгээс энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?
- Ямар арга хэмжээ авахаа яг одоо намын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж байна.
Тэрбээр хяналтын шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт ялалт байгуулсан нэр дэвшигчдийн тангараг өргүүлэх асуудлыг хойшлуулах бодолтой байгаагаа онцоллоо. Бид МАН-ын удирдах зөвлөлийн хуралдааны талаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )