Өнөөдөр 13:30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болох байсан бөгөөд хуралдааныг зохион байгуулахаар гишүүдийг дуудсан боловч ирц хүрсэнгүй. Улмаар тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Өнөөдрийн хуралдаанаар дараах хоёр асууудлыг хэлэлцэх байсан юм. Тодруулбал:
• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
• Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )