Монголын ард түмэн тэртээх XX зууны эхээр төрт ёсныхоо түүхэнд анх удаагаа үндсэн хуулиа батлаж, дундад зууны хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах улсаа дэлхий даяар ёслол төгөлдөр тунхагласан түүхэн баярт өдрийг МАХН өчигдөр өргөн тэмдэглэв. Тухайлбал МАХН өчигдөр Бөхийн өргөөнд хүчит 256 бөхийн барилдааныг зохион байгуулах үеэр барилдааныг үзэж сонирхохоор ирсэн МАХН-ын гишүүд, идэвхтэн сонгуультангууд болон бөх сонирхогч үзэгчдээр танхим суух суудалгүй болтлоо дүүрсэн нь жил бүр Улс тунхагласны баяраар үндэсний бөхөө барилдуулж ирсэн уламжлалаа хадгалсан хүлээлт байсны илэрхийлэл юм. Улс тунхагласны ойд зориулсан барилдааныг нээж, МАН-ын дэд дарга, Монгол Улсын шадар сайд Д. Тэрбишдагва үг хэлсэн. Тэрбээр барилдааныг үзэхээр ирсэн үзэгчдэд хандан хэлэхдээ, Сар шинийн барилдаанаар Бөхийн өргөө ингэж дүүрдэг бол Улс тунхагласны баяраар бас дахин ийнхүү үзэгчдээр дүүрсэн нь Монголчууд улс тунхагласаны баяраа хичнээн тэсэн ядан хүлээдэг төдийгүй хамгийн хүндэтгэлийн баяр болсонд туйлын баяртай байна.
МАХН-ын Гүйцэтгэх товчооноос ард түмэндээ хандан гаргасан баярын илгээлтийг уншиж сонсгосон бөгөөд уг илгээлтэд дурьдахдаа, ‘’Монгол Улсын түүхэнд анх удаа Монголын ард түмний улс төрийн эрхийг нь баталгаажуулж, үнэ төлбөргүй сурч боловсрох эрхээр хангасан анхдугаар Үндсэн хууль батлагдаж, Бүрэн эрхт,Тусгаар тогтносон, Бүгд найрамдах улсаа тунхагласаны түүхэн тэмдэглэлт баярыг тохиолдуулан МАХН-ын нэрийн өмнөөс болон МАХН-ын дарга Н. Энхбаярын нэрийн өмнөөс монголын ард түмэндээ халуун баяр хүргэж, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзий дэмбэрэлтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
“Бүгд найрамдах Монгол ард улсын хязгаарын дотор бүхий газар ба уурхай хийгээд ой мод, ус ба мөн тэдгээрийн баялагыг ...бүрэн ардын мэдэлд байлгавал зохино” гэж тунхагласан анхдугаар Үндсэн хууль нь тусгаар тогтносон, бүрэн эрхт шинэ монгол улсын цаашдын дэвшил, хөгжлийн хууль эрх зүйн болон эдийн засгийн баттай үндэс суурь болсон юм.
Улсын Засгийн дээд эрхийг УИХ, түүний чөлөө цагт Бага хурал... хэрэгжүүлэхээр анхдугаар үндсэн хуульд зааж өгсөн нь байнгын үйл ажиллагаатай, мэргэшсэн парламентын анхны хэлбэр, эх сурвалж болж хууль тогтоох эрх мэдлийг төлөөллийн ардчилалын зарчмаар Монголд анх удаа хэрэгжүүлж эхэлсэн билээ.
Анхдугаар Үндсэн хууль, Бүгд найрамдах засаглалын түүх, уламжлалыг өвлөн авсан өнөөгийн Ардчилсан Монгол улс ард түмнийхээ тэгш эрхийг хангах шударга ёсыг баттай тогтоох замаар улс орныхоо хөгжил дэвшилд их амжилт гаргана гэдэгт МАХН бүрэн итгэлтэй байна.
Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхаглаж мөнхрөн үлдсэн түүхэн энэ үйл явдал нь монголын түүх, монголчуудын түүх, та бидний түүх билээ. Анхдугаар Үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласан, монгол улс, монголын ард түмэний түүхэнд шинэ эргэлт хийсэн энэ түүхэн үйл явдалын ач холбогдол, түүхэн сургамж нь он цагийн аясаар элэгдэж бүдгэрэх бус харин улам гэрэлтэн тодорсоор байх болно.
Анхдугаар үндсэн хуулиа батлаж, Бүгд найрамдах улсаа тунхагласан баярыг 88 дахь жилдээ тэмдэглэж байгаа энэ өдөр МАХН, монголын нийгмийн бүхий л давхаргын эрх ашгийг энэ тэнцүү хангаж хамгаалах, үндэсний эв нэгдэлийн баталгаа болсон иргэдийн тэгш эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, шударга ёсыг баттай тогтоохын төлөө өмнөхийн адил цаашид тууштай тэмцэхээ ард түмэндээ батлан илэрхийлж байна. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн бүх хүчинүүдэд, иргэний нийгмийн байгууллагуудад анхдугаар үндсэн хуулиа батлаж Бүгд найрамдах улсаа тунхагласан түүхэт 88 жилийн ойн баярыг хүргэ ж МАХН тэдэнтэй зөвшилцөлд тулгуурласан өргөн түншлэл, хамтын ажиллагаа хөгжүүлж, монголд ардчилалыг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах, хууль ёсыг хэлбэрэлтгүй мөрдөж, Улс орныхоо хөгжил цэцэглэлтэнд хамтын хувь нэмрээ оруулахын төлөө байгаагаа илэрхийлж байна’’ гэжээ.
Бүгд найрамдах улс тунхаглаж, Үндсэн хууль батлагдсаны улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд улсын залуу арслан П.Бүрэнтөгс, улсын заан Ч.Санжаадамба нар үзүүр түрүү булаалдахаар шалгаран үлдсэн билээ.
Арслан П.Бүрэнтөгс зааны цаад хөлд нь гар ачаа хийж дайрч давснаар энэ барилдаан өндөрлөлөө.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )