МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарын тангаргийг өргүүлэхгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл уг хуралдаан саяхан дууссан байна.  Хуралдаанаар УИХ-ын нөхөн сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшин олонхийн санал авсан Д.Арвин, жагсаалтаар орж ирж буй Д.Сарангэрэл нарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх нь зүйтэй гэж үзсэн байна.  

Үүний дараагаар УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт гарсан маргаантай холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал хяналтын шатны шүүхийн шийдвэрийг гартал тухайн тойргийн хоёр мандатын эзнийг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн байр суурин дээрээ байв.
Мөн хурлаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан есөн аймаг, хоёр дүүргийн Засаг даргыг тодруулахдаа ард түмнээс хамгийн их санал буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг санал болгох ёстой гэж үзэн, аймгийн намын хорооддоо эл асуудлыг хүргэхээр болж тогтсон байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top