Хууль зүйн яам өнгөрөгч 100 хоногт хийсэн ажлаа тайлагналаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 27

Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулдаг уламжлал тогтоод буй. Өнөөдөр Хууль зүйн яам салбарынхаа нээлттэй бодлогыг баталж, “Хууль зүйн салбарын шинэчлэл” чуулга уулзалтыг зохион байгуулснаа онцлоод байна. Мөн хорин байгууллагуудын дотоод дүрэм, журамд хүний эрхийг хангах чиглэлээр өөрчлөлт оруулахаар саналаа боловсруулсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд “Цагдаа олон нийт хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд цагдаагийн байгууллага иргэдэд үйлчлэх гурван төвийг байгуулж, хууль зүйн сайдыг тушаалаар шөнийн цэнгээний газруудад стандарт тогтоохоор ажиллаж байгаа, хуульчдын танхимыг нээж, шинэчлэн найруулж байгаа болон шинэ хуулийн төслүүдэд иргэд олон нийтийн санаа бодлыг авч хуульч, судлаачлын дунд хэлэлцүүлдэг болсон, эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-өргөн барихад бэлэн болсны дээр авлигатай тэмцэх чиглэлээр эрүүгийн болон мөнгө угаах, терроризмтай тэмцэх хуулийн төсөл дээр ажиллаж байгаагаа онцлоод байв.

Түүнчлэн тус яамны харьяа агентлагууд ч хийсэн ажлаа тайлагналаа. Тухайлбал, ШШГЕГ албан хэрэгцээнд 1000 гаруй теле камерыг хорих 405, 429, 411, 441-р ангиудад суурилуулсны дээр Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг баталсан ажээ. Мөн “Цахим шалган өнгөрүүлэх системийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Энэ нь ирэх оноос хэрэгжиж эхлэх бөгөөд 30 гаруй боомтын техник хангамжийг сайжруулах, хилийн шалганы үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж иргэдэд шуурхай үйлчлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн зорилтуудын нэг ажээ.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top