“Монголын залуу хуульчдын Хос дэнс клуб”, “Шударга сонгууль-2012” хөдөлгөөн хамтран УИХ-ын дарга З.Энхболдод хүсэлт хүргүүлэхээр болжээ.
Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөж хамгийн их санал авсан нэр дэвшигч Д.Арвины нэрийг СЕХ-ны дарга өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн нь үндсэн хуулийн 1.2 болон 21.2 болон УИХ-ын сонгуулийн тухай 51.1.2 дахь хуулийг зөрчсөн гэлээ. Тодруулбал, сонгуулийн ирц 50+1 хүрээгүй байхад УИХ-д өргөн мэдүүлж байгаа нь дахин сонгууль явуулах хуулийн заалтыг баримтлаагүй, ирц бүрдээгүй байхад хүчинтэйд тооцсон зэрэг үндэслэлийг дурьджээ. Иймд сонгуулийн хуулийг ноцтой зөрчсөн СЕХ-ны шийдвэрийг үндсэн хуулийн цэцэд өгч хянуулахаар өгөөд байгаа тул цэцийн шийдвэр гарах хүртэл тангараг өргөхийг түр хойшлуулахыг хүсчээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )