2012 оны 9 сарын 21-10 сарын 12-10 сарын 19.
Улаанбаатар хот.
А. ТВ-ийн тоног төхөөрөмжийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн нь
Б. ТВ-ийн тоног төхөөрөмжийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдээгүй буюу дутуу бичигдсэн баримтууд
Тайлбар:
Анх хууль хяналтын байгууллагынхан Ц.Элбэгдоржийн даалгавраар тухайн үед түүний толгойлж байсан Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Ша.Батбаяр Японы “Агоншү” буддын шашины байгууллагаас Н.Энхбаярт бэлэглэсэн телевизийн бэсрэг тоног төхөөрөмжийг “Н.Энхбаярт бэлэглээгүй, монголын нийт сүсэгтэн олонд бэлэглэсэн байж таараа” хэмээн таамаглал, гүжирдлэгийн шинж чанартай гомдлыг санаатайгаар гаргасныг үндэслэж, Н.Энхбаярын эсрэг зохиомол хэрэг үүсгэсэн байдаг. Хууль хяналтын байгууллагынхан Ша.Батбаярын “нийт сүсэгтэн олонд бэлэглэсэн байж таараа” гэсэн таамаглал, гүжирдлэгийн шинж чанартай гомдлыг “Ганданд бэлэглэсэн” мэт болгон дур мэдэн өөрчлөөд өрөөсгөл шалгалт явуулсан байдаг.
Гэвч яаж ч шалгаад Н.Энхбаяр хууль зөрчсөнийг тогтоож чадахгүй байсан учир түүнд заавал хүчээр ял тулгахын тулд АТГ-аас Монгол Улсын ЭБШХ-ийн 398-р зүйл, олон улсын гэрээ, конвенцийг зөрчин Японы “Агоншү” байгууллага руу шууд хандсан нэртэйгээр Япон Улсын нутаг дэвсгэр дээр байцаан шийтгэх ажиллагаа явуулж, тус улсын бүрэн эрхт байдалд халдаж, “сертификат” хэмээх нэртэй хуурамч бичиг бүрдүүлж, хууль ноцтой зөрчсөн байдаг. Хожим нь шүүх ЭБШХ-79.4 буюу хууль бус аргаар олсон хуурамч нотлох баримтыг нотлох баримтанд тооцож болохгүй, түүнд үндэслэн шийдвэр гаргаж болохгүй гэсэн утга бүхий зүйл, заалтыг зөрчин, хууль бус аргаар “олсон”, хуурамч “сертификат”-ыг үндэслэн Н.Энхбаярт ял халдааж хэлмэгдүүлсэн байдаг.
Гэтэл үнэн хэрэг дээрээ Японы “Агоншү” байгууллагаас 2000 оны 2-р сарын 21-нд Н.Энхбаярт тус байгууллагын Ерөнхийлөгч С.Кириямагийн гарын үсэг, тамга бүхий албан захидал ирүүлж, телевизийн бэсрэг тоног төхөөрөмжийг түүнд бэлэглэснээ албан ёсоор мэдэгдсэн байдаг. Тийм ч учир Н.Энхбаяр тэдгээр тоног төхөөрөмжийн гаалийн татварыг төлөх ажлыг хөөцөлдөж, “Таван богд” компанийн захирал Ц.Баатарсайханд учирлан тайлбарлаж, төлүүлсэн байдаг. Хэдийгээр Японы “Агоншү” байгууллага албан захидлаараа ганцхан Н.Энхбаярт телевизийн бэсрэг тоног төхөөрөмжийг бэлэглэснийг албан ёсоор мэдэгдсэн байсан ч Н.Энхбаяр тэдгээр тоног төхөөрөмжийг өөрт нь болон хамба лам Д.Чойжамц нарт хувьд нь бэлэглэсэн хэмээн үзэж байсан байдаг. Тийм учир Д.Чойжамц хамбад телевизийн тоног төхөөрөмжийн тал үнэтэй тэнцэх хэмжээний мөнгийг ТВ9 телевизээс гаргуулан олгуулахад Д.Чойжамц хамба тэр мөнгийг Гандангийн дансаар дамжуулан авч, хожим нь Энэтхэгийн Бодгаяад барьж байсан Монгол хийдийн барилгын ажилд хандивласан байдаг. Энэ бүхэн нь албан захидлууд, бичгийн хэлбэртэй бусад нотлох баримтуудаар болон гэрчүүдийн мэдүүлгээр давхар нотлогддог.
Гэтэл хууль хяналтын байгууллагынхан болон шүүх дээрээс өгсөн даалгаврын дагуу заавал Н.Энхбаярт хүчээр ял тулгахын тулд хуулинд байхгүй болсон заалт (ЭХ-ийн 150.3), эсхүл гагцхүү өөрийнх нь гаргасан албан ёсны шийдвэрт туссан асуудлаар л хариуцлага хүлээлгэдэг заалт (ЭХ-ийн 263.2)-ыг хүчээр зүйлчлэн үндэслэж, тэдгээр зүйл, заалтыг мушгин гуйвуулж тайлбарлаад Н.Энхбаярыг Японы “Агоншү” байгууллагаас өөрт нь бэлэглэсэн телевизийн тоног төхөөрөмжийн асуудлаар буруутнаар тооцож, хүчээр ял оногдуулж хэлмэгдүүлсэн байдаг юм.
Энэ бүхэн нь дээр хүснэгтэлж гаргасан бичиг баримт, мэдүүлгүүдээр хөдөлбөргүй нотлогдож байна.
/Үргэлжлэл бий.../ ЭНД ДАРЖ уншина уу...
--Төлбөртэй нийтлэв--
Сэтгэгдэл ( 0 )