МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 30-нд 09.00 цагаас авч хэлэлцэхээр товлосон байна. Гэтэл шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид хурлын товыг 7 хоногийн өмнө зарлан мэдэгдэх ёстойг хуулиар зааж өгчээ. Гэтэл шүүгдэгч болон өмгөөлөгч нар Дээд шүүхийн хурлын товыг албан ёсоор аваагүйгээр барахгүй өнөөдөр буюу шүүх хурал болохоос 3 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ.
МАХН-ын дарга Н.Энхбаярын ялыг хэвээр үлдээж ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхын тулд ийнхүү хууль зөрчиж байгаа нь тодорхой харагдаж байна. Улс төрийн золиос болж хэлмэгдэн 4 жилийн ял сонссон Н.Энхбаярт шүүх хурлын товыг мэдэгдэлгүй гэнэт зарлаж байгаа нь Дээд шүүх ч мөн хараат болсоны илрэл боллоо гэж МАХН-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )