Дөнгөж сая СЕХ мэдээлэл хийлээ. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 54.8-д “Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, сум, дүүргийн Хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор мэдээлнэ” гэжээ. Ийм заалттай учраас СЕХ орон нутгийн сонгуулийн дүнг мэдээлээгүй гэж тайлбарлав.
Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Хэсгийн хороод бүгд хугацаандаа мэдээллээ өгсөн. Эхний хэсгийн хороо санал хураалт дуусаад долоон минут болж байхад мэдээгээ ирүүлсэн байгаа. Орон нутгийн сонгуулийн дүн гарсан. Аймгуудийн дүн 100 хувь ирсэн. Зарим дүүрэгт нөхөн сонгууль явуулах учраас дүн нь гараагүй. Нөхөн сонгуулийн дараа дүнг нэгтгэх болно гэдгийг хуралдааны эхэнд анхааруулав. Ингээд орон нутагт болон нийслэлд аль нам хэдэн мандатын эзэн болсныг хүргэе.
Архангай аймаг 37 мандаттай. Үүнээс МАН-16, АН-20, МАХН-1
Баян-Өлгий аймаг 33 мандаттай. Үүнээс МАН- 12, АН-20, МАХН-1
Баянхонгор 41 мандаттай. Үүнээс МАН- 15, АН 25, МАХН-1
Булган 33 мандаттай. Үүнээс МАН-14, АН- 17, МАХН-2
Говь-Алтай- 35 мандаттай. Үүнээс МАН-21, 12-АН, Бие даагч 2
Говьсүмбэр- 17 мандаттай. Үүнээс МАН-9, АН-7, МАХН-1,
Дорноговь- 27 мандаттай. Үүнээс МАН-10, АН-16, МАХН-1
Дорнод 35 мандаттай. Үүнээс МАН-18, 14- АН, ИЗНН-1, бие даагч хоёр
Дундговь-35 мандаттай. Үүнээс МАН-19, АН-15, МАХН-1
Завхан- 41 мандаттай. Үүнээс МАН- 28, АН- 13,
Өвөрхангай-41 мандаттай. Үүнээс МАН-24, АН-26, МАХН-1
Өмнөговь- 33 мандаттай. Үүнээс МАН- 11, АН-21, МАХН-1
Сүхбаатар-33 мандаттай. Үүнээс МАН-8, АН-25
Сэлэнгэ – 37 мандаттай. Үүнээс МАН- 20, АН-14, МАХН- 3
Төв -41 мандаттай. Үүнээс МАН-18, АН- 20, МАХН- 3
Увс- 41 мандаттай. Үүнээс МАН- 15, АН- 25, МАХН-1
Ховд- 41 мандаттай. Үүнээс МАН- 14, АН-26, МАХН-1
Хөвсгөл- 41 мандаттай. Үүнээс МАН-23, АН-18
Хэнтий-39 мандаттай. Үүнээс МАН-14, АН-25
Дархан- 33 мандаттай. Үүнээс МАН- 18, АН-11, МАХН-2, бие даагч нэг
Орхон- 31 мандаттай. Үүнээс МАН-7, АН-19, МАХН-ИЗНН-2
Нийслэлд
Сүхбаатар дүүрэг: Дүнгийнхээ тогтоолыг ирүүлээгүй байна. Долоон хорооны 13 хэсэгт ирц хүрээгүй.
Хан-Уул дүүрэг 4 хорооны 7 хэсэгт ирц хүрээгүй.
Багахангай 17 мандаттай. Үүнээс МАН- 12, АН-5,
Налайх -25 мандаттай. Үүнээс МАН- 11, АН-12, МАХН-2
Багануур- 25 мандаттай. Үүнээс МАН-13 АН-12
БЗД, БГД, СХД, Чингэлтэй дүүргүүдэд ирц хүрээгүй. Тодорхой хэсгүүдэд санал хураалт явуулна.
Орон нутгийн сонгуулийн нөхөн сонгуулийг нийслэлийн 149 хэсгийн хороонд явуулна. Харин аймгуудад цөөн хэсэг байгаа аж. Зардлын хувьд одоогоор тогтоогоогүй байна. Гэхдээ өчигдөр саналын хуудсаа хэвлэж дууссан гэнэ. Харин дахин санал хураах өдөр нь 11-р сарын 30-ны баасан гарагт болно.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )