С.Ганбаатар гишүүнийг тэнгэр ивээжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюу толгойн хө­рөнгө оруулалтын гэ­рээ­нээс болж олон хүнтэй “дайн” зарласан. Харин тэрбээр “Дээд тэнгэр ч энэ гэрээг муу болсон гэдгийг мэдэрч байна” хэмээн ихэд тааламжтай байгаа гэнэ. Учир нь, С.Ганбаатар гишүүний зохион бай­гуулсан хэв­лэлийн хурлын үеэр “Хөрөнгө оруулалтын гэрээний тайлбар” гэдэг үгийг товчлохдоо “ХОГ”-ны тайлбар” гэж алдаатай бичсэн байсан юм.  

Тэрхүү  үгийн товчлолыг  эрхэм гишүүн хараад учиргүй сандарсан төдийгүй “Уучлаарай, Хөрөнгө оруу­лалтын гэрээний..  гэсэн үг юм шүү” гэдгийг тайл­бар­лав. Тэгснээ “Гэхдээ дээд тэнгэр хүртэл энэ гэрээг ямар болсныг мэдсэн байна” хэмээн хошигноод амжсан.

Үнэхээр ч мань гишүүн олон хүний эсэргүүцэлтэй тулгараад сандарч байсан бол өдгөө тэнгэрт найдан битүүхэндээ алга хавсран залбирч яваа бололтой.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top