У.Хүрэлсүх БНСУ-ыг зорьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

УИХ-ын гишүүний албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх БНСУ-д эхнэрээ эмчлүүлж байна. УИХ өргөдлийг нь хэлэлцэх үед эзгүй байсан тэрбээр Монгол, Өмнөд Солонгосын хооронд ирж очин байгаа аж. Экс гишүүн намынхан нь орон нутгийн хурлын ээлжит сонгуульд ялагдал хүлээсний дараахан Монголд түр хугацаагаар ирээд өнгөрсөн ням гаригт БНСУ-ыг зорьжээ.

Түүнийг эзгүйд бас нэгэн дуулиан дэгдсэн нь "УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нар нударга зөрүүлсэн" гэх мэдээлэл юм. Гэвч Ж.Сүхбаатар "У.Хүрэлсүхийн ар гэрт гачигдал зовлон тохиолдсон. Ийм үед тэр хүн надтай ноцолдоод явж байх уу. Хэзээ ч үгүй шүү дээ. Худал мэдээллээр ард түмний тархийг угаахаа болимоор юм" хэмээн мэдэгдсэн билээ. 

Б.Болор 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top