Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын зарчмыг тодорхой болгосон

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 28

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2012-11-28/ үдээс хойш үргэлжлэн хуралдаж Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хуулийн төслийн талаар танилцуулав. Тэрбээр, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлын зарчмыг тодорхой болгосон  талаар танилцуулгадаа дурдлаа. Мөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний багцалсан болон жижиглэн савласан сав, баглаа боодол дээрх шошгыг тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч болон худалдаа эрхлэгч хариуцахаар хуулийн төсөлд тусгасан байна. Түүнчлэн хүнсний шошгод агуулагдах нэмэлт мэдээллийг олон улсын болон үндэсний техникийн зохицуулалт, стандартаар зохицуулж болох заалтыг оруулжээ. Мөн Хүнсний тухай хуультай агуулгын хувьд давхацсан 15-р зүйлийг хассан байна.  Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул Ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж, Байнгын хороодын  гишүүдээс  дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top