Өмнөговь аймгийнхан Засаг даргаа сонгожээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг сонгуулийн дүн бүрэн гарсан аймгуудыг иргэдийн төлөөлөгчдийн хурлаа яаралтай хуралдуулж, Засаг даргаа томилох үүрэг өгсөн. Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн дараах анхны Засаг даргаар Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраа ийнхүү улиран сонгогдлоо.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Өмнөговь аймаг 33 мандаттай оролцсоноос МАН- 11, АН-21, МАХН-1 суудал тус тус авсан юм.
Г.Энхтуяа