Чуулганыг хойшлуулна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт хуралдах "болзоо" тогтоосон. Тэгвэл өнөөдрийн чуулганд МАН болон МАХН, МҮАН, ИЗНН-ын гишүүдээс нэг нь ч чуулганы танхимд орж ирээгүй байна. Харин Б.Гарамгайбаатар, Л.Болд, З.Энхболд, Л.Эрдэнэчимэг тэргүүтэй АН-ын есөн гишүүн чуулганы танхимд их л чухал ярилцаж байв.

Өнөөдрийн чуулган 36 гишүүнтэй болж байж хуралдана. Харин Төрийн ордонд бие даан нэр дэвшигч болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийнхэн харагдсангүй. Харин МАН-ын цөөн хэдэн гишүүн өрөөндөө байгаа харагдлаа.

Энэ байдлаас үзэхэд өнөөдрийн чуулган хуралдах төлөвгүй хойшлох магадлал өндөр байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top