Засгийн газрын бонд хамгийн амжилттай анхны бонд болж чадлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29


 Монгол улсын  Засгийн газраас гаргасан 1,5 тэрбум ам.долларын бонд олон улсын зах зээл дээр  амжилттай зарагджээ. Өчигдөр 500 сая ам.долларын таван жилийн хугацаатай 4.125 хувийн өгөөжтэй бонд болон нэг тэрбумын 10 жилийн хугацаатай 5.125 хувийн өгөөжтэй бондыг  арилжсан байна. Засгийн газраас гаргахаар төлөвлөж буй 68 тэрбум ам.долларын бондын арилжааг  “Ашмор Инвестмент” гэх хөрөнгө оруулалтын зөвлөх компани хариуцаж байгаа бөгөөд аль зах зээл дээр арилжсан нь одоогоор тодорхойгүй байна.
 Монголын талаас өнгөрсөн долоо хоногт  хөрөнгө оруулагчидтай уулзаж, бондын худалдааг тохиролцсонооос гадна хоёр хэсэг бондынхоо 80 хувийг зарсан байна. Бондын хүү Монголын хувьд харьцангуй өндөр, дэлхийн зах зээлд сүүлийн үед ховор үзэгдэл болсон өндөр хүү гэдгийг “WSJ” онцолжээ.   Энэхүү бонд арилжаалагдсанаар Монгол улсын их бүтээн байгуулалт дэлхийд хаалга тогшиж эхэллээ гэж ҮХАА-ын сайд Х.Баттулга твиттертээ бичжээ.Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 1.5 тэрбум ам. долларын бонд хөгжиж буй орнууд дундаас хамгийн амжилттай анхны бонд болж чадлаа.

Г.Энхтуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top