Чуулганыг 15:00 цаг хүртэл хойшлууллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

УИХ-ын өнөөдрийн чуулган 10 цагт хуралдах байлаа. Гэвч ирц хүрээгүйн улмаас 15:00 цаг хүртэл хойшлов. 10:00 цагаас саяхныг хүртэл чуулганы танхимд АН-ын бүлгийн гишүүд болон ИЗНН-ын гишүүд л байв. Чуулганы танхимд хүрэлцэн ирсэн гишүүдэд ангийн дарга нь талархаж байгаагаа илэрхийлээ, үдээс хойшх хуралдаандаа цагаа барихыг хүссэн юм.

Өнөөдрийн чуулганд "Шударга ёс" эвсэл болон  МАН-ын гишүүдээс нэг нь ч байсангүй. Тэд өнөөдрийн чуулганд оролцохгүй хэмээн тохироо хийсэн нь үүгээр илт болж байна.

Бид үдээс хойш чуулганыг шуурхай дамжуулах болно. 

А.Баярмаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top