МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурал маргааш болно

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 29

Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд буй МАХН-ын дарга Н.Энхбаяр Улсын дээд шүүүхийн хяналтын шатанд гомдол гаргаж байгаагаа мэдэгдэж байсан билээ.  Харин Улсын дээд шүүүхийн хяналтын шатны шүүх хурал маргааш 09.00 цагаас Улсын дээд шүүхэд болохоор товлогджээ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон ялыг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс мөн хэвээр баталсан учир ийнхүү дээд шүүхэд хандаад байсан.
   Одоогоор МАХН-ынхан “хурлын товыг гаргахдаа хууль зөрчсөн. Долоо хоногийн өмнө мэдэгдэж товыг гаргах ёстой” хэмээн үзэж хойшлуулах хүсэлт гаргаж магадгүй байна. Харин Улсын дээд шүүх хурлын товыг гаргахдаа ямар нэгэн хууль зөрчсөн асуудал байхгүй гэж байгаа. Учир нь шүүх хурлын товыг лхагва гаригт болох бол баасан гаригт, баасан гаригт болох хурлын товыг лхагва гаригт гаргадаг юм байна. Үүний дагуу баасан гаригт болох хурлын товыг лхагва гаригт гаргажээ. Хуралд даргалагч шүүгчээр Х.Батсүрэн оролцох юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top